Д.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийнэ

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Монголын балетын хөгжил сан”-г байгуулсан. Тэрбээр сангийнхаа нээлтэд зориулж Монголд анх удаа олон улсын балетын фестивалийг өнгөрсөн зургадугаар сард амжилттай зохион байгуулсан билээ. Балетчин Д.Алтанхуяг сангийнхаа хүрээнд энэ сарын 14-нд А.Аданы “Жизель” балетад гоцлохоор энэ сарын 5-нд эх орондоо ирсэн юм. Тэрбээр “Жизель” балетад хамтран бүжиглэхээр Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохог урьжээ. Энэ талаараа “Монголын балетын хөгжил сан”-гаас өнөөдөр “Чингис” зочид буудалд 13,00 цагт мэдээлэл хийх юм. Хэвлэлийн хуралд “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, балетчин Д.Алтанхуяг оролцох аж.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж