Нидерландын Гааг хотод төвтэй Олон улсын шүүх Сэйф аль-Исламыг дайны гэмт хэрэгт буруутгасан. Гэвч шинэ удирдагчид нь дарангуйлагч агсны хүүг Ливийн шүүхээр шүүхийг хүсч байна. Хэрэв дээрх хүсэлтэд Ливи хариу өгөхгүй бол Олон улсын шүүх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандах бололтой.
Олон улсын шүүх Сэйф аль-Исламыг Ливийн шүүхээр шүүхийг зөвшөөрсөн ч тус улсын шүүх тогтолцоо шударга шүүлт явуулна гэсэн баталгаа шаардаж байгаа юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 15-28-ны хооронд Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Каддафийн аюулаас хамгаалах хүчин дэглэмийг эсэргүүцэж, Каддафийг огцрохыг шаардсан иргэдийн эсрэг зохион байгуулалттай, дэс дараалсан цуст халдлага явуулсан. Хурандаа Муаммар Каддафийн залгамжлагч гэгдэж байсан Сэйф аль-Исламыг Ливиэс дүрвэх гэж оролдох үед баривчилжээ. Сэйф аль-Ислам өнгөрсөн сард Хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch”-ийн нэгэн төлөөлөгчид мэдэгдэхдээ өөрт нь ямар тулгаж байгааг хэн ч түүнд хэлээгүй, мөн ямар ч өмгөөлөгч байхгүй гэжээ. “Human Rights Watch”-ийн төлөөлөгч Фрэд Абрахам Каддафийн хүүтэй уулзсаны дараа “Тэрбээр цаашид олон улсын тавцанд хамгийн нөлөөтэй хүн байхаа больсон гэдгээ бүрэн ойлгоогүй байсан” хэмээн мэдэгдсэн юм.