Цуутай репчин хар тамхины хэргээр баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Цуутай репчин хар тамхины хэргээр баривчлагдав

    Glenn Harris / © Photorazzi
АНУ-ын Техас мужийн цагдаа нар рэпчин Снуп Догийг (Snoop Dogg) хар тамхи хадгалсан хэрэгт буруутган баривчилсан тухай TMZ портал мэдээлж байна.

Мексикийн хил орчмын Сьерра Бланка хотын шалган нэвтрүүлэх цэг дээр дуучны аялан тоглолтондоо хэрэглэдэг автобуснаас ойролцоогоор 15 грамм марихаун бүхий бортого олджээ. Снуп Догг бортгыг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрөөд, түүнд анагаахын зориулалтаар энэ бодисыг хэрэглэх зөвшөөрөл бий хэмээн мэдэгдсэн байна. Гэвч цагдаагийнхан Техас мужийн хууль дүрмэнд энэ нь нийцэхгүй болохыг онцлон тэмдэглэж түүний энэ сарын 20-нд шүүх хуралд ирнэ гэсэн ам өчигтэйгээр суллан явуулжээ.

Снуп Догг  хэд хэдэн удаа шүүхээр орж байсан юм. Түүнийг хар тамхи зөөж, хадгалсан, зэвсэг хууль бусаар хадгалж, онгоцонд цахилгаан бороохой авч орохыг оролдсон зэрэг хэргээр шүүж байсан төдийгүй 90-ээд онд хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж байсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж