Д.Баттулга “Мастерс”-ыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Д.Баттулга “Мастерс”-ыг шүүнэ

Казахстаны Алматы хотноо нэгдүгээр сарын 14, 15-нд буюу ирэх амралтын өдөр болох “World Masters” тэмцээнд оролцох Монголын жүдочид өнөөдөр хилийн дээс алхаж байна. Энэ жил гурав дахь удаагаа зохиогдож буй жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаанд Монголоос эрэгтэй найм, эмэгтэй дөрөв, нийт 12 тамирчин зодоглоно. Харин энэ удаад шүүх бүрэлдэхүүнд Монголын төлөөлөл багтаж буйгаараа онцлог болох нь ээ. Тодруулбал, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос урилга ирүүслний дагуу шүүгч Д.Баттулга “Мастерс”-ыг шүүхээр болжээ. Тэрбээр маргааш Алматыг зорих гэнэ.

Өмнө нь, Монголын шүүгчдээс Д.Энхтүвшин Токиогийн “Их дуулга”-д шүүгчээр ажиллаж байсан билээ.

С.Цэлмэг 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж