ҮЗХ-ны гишүүд цугларч байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны гишүүд цугларч байна

АН-ын ҮЗХ-ны хуралдаан хараахан эхлээгүй байна. ҮЗХ-ны 228 гишүүний 40 орчим хувь одоогоор цуглараад байна. УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл гээд голдуу эмэгтэй гишүүд иржээ.
АН-ын ҮЗХ хуралдахаас шалтгаалан УИХ-ын байнгын хороодын хуралдаан эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Уг нь өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн гээд гурван байнгын хороо хуралдахаар төлөвлөөд буй ч АН-ын ҮЗХ-ны хурлаас шалтгаалан ирц гүйцэхгүй байж магадгүй байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж