Машинтай этгээд орос залууг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Машинтай этгээд орос залууг хулгайлжээ

ОХУ-ын хоёр иргэнийг Их тэнгэрийн амын ойролцоох амралтын газрын хажууханд явж байхад нь нэгийг нь хэсэг залуус хулгайлж, Богд уул руу зугтсан хэрэг өнгөрөгч пүрэв гаригт гарчээ. Хэргийн талаар энэ сарын 4-нд хамт явсан Оросын иргэн мэдээлсэн байна. Хэргийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай баг гарган хоёр хоногийн турш Богд уулыг самнасан ч хэрэгтнүүдийг олоогүй байна. Хэрэг болсон өдрөөс хойш гурав хоногийн дараа хулгайлагдсан иргэн олдсон аж. Тиймээс эрлийг зогсоожээ. Түүнийг хөдөлгөөнт эргүүлийнхэн төөрчихсөн явахад нь олсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хулгайлагдсан гадаадын иргэн машинтай залуусаас зугтааж яваад төөрчихсөн” гэнэ. Хулгайлагдсан залуу ямар нэгэн гомдол гаргаагүй аж. Тиймээс цагдаагийнхан энэ хэргийг хаасан аж. Хулгайлагдсан орос залуу нутаг буцсан гэх мэдээлэл байна. Түүнд үнэхээр ямар нэгэн гомдол байгаагүй юу, эсвэл өөрсдийн нь хулгайлсан этгээдүүдээс болгоомжилсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнийг хулгайлсан этгээдүүд хэн болох нь тогтоогдоогүй аж.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж