
Хуваарь ёсоор өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд хоёр ч байнгын хороо хуралдах ёстой ч цуцлагдаж мэдэхээр байна. Энэ нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Засгийн газрын хуралдаануудтай цаг нь давхцсантай холбоотой юм. Одоогоор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж байх ёстой ч хуралдаан болох танхимд хэн ч цуглаагүй байгаа юм. Хэлэлцэх асуудлын дарааллаар бол Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой. Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой ч бас л хуралдах янзгүй байна. Уг хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ёстой юм.
Г.Дарь