
Тэд энэ хавар гэхэд Windows 7 үйлдлийн системтэй таван төрлийн компьютер худалдаанд гаргах ба эдгээр нь 24-27 инчийн дэлгэцтэй байх аж.
Мөн 14-15,6 инчийн дэлгэцтэй нимгэн лэбтопуудыг гаргах гэнэ.
Тус компанийн технологи хариуцсан захирал Matt McRae “Компьютерийн зах зээлд хангалттай олон тооны бараа бүтээгдэхүүнүүд байгаа ч хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн дутмаг байгаа. Бид энэ орон зайг нөхөж, өндөр чанар бүхий компьютеруудыг худалдаанд гаргах болно” гэжээ.