
Ева Арнольд 1912 онд Филадельфи хотноо орос цагаачдын гэр бүлд төржээ. Тэрээр гэрэл зурагчнаар 1940-өөд онуудад ажиллан Picture Post, Time ба Life зэрэг хэвлэлд зүтгэж байлаа. Арнольд 1951 онд Magnum агентлагийн анхны эмэгтэй гэрэл зурагчин болсон юм. Түүний баатрууд нь куба загасчид, афган нүүдэлүчид Холливудзын одод байв. Улстөрчдөөс Маргарет Тэтчер, Малькольм Икс, Жаклин Кеннеди, II Елизавета нарын зургийг авч байжээ. Хамгийн алдартай бүтээлүүдэд нь “Marilyn Monroe: An Appreciation” гэсэн цуврал ордог. Нийт 13 ном бичжээ. Арнольд олон удаа нэр хүндтэй шагнал авч байсан юм.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин