
Өвлийн сар гарсаар тус сумын газар нутагт 7-8 удаа цас орсон бөгөөд сумын зүүн хойд талын хэсэг харьцангуй их цастай байна. Нэмж цас орвол өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа ажээ. Сумынхан энэ жил хадлан тэжээл гээд өвлийн бэлтгэлээ хангалттай базааж авсан гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар 100 тонн өвс фондонд хадгалж байна.
Өнөөдрөөс эхлэн багуудынхаа хурлыг хийж эхэлсэн бөгөөд Цэргийн шинэчилсэн бүртгэлээ хийж дуусгасан хэмээн Мөнххаан сумаас мэдээллээ.
Д.Улаанаа