Симпозиумд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ба Үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдал, Төрийн эрх мэдлийг эрүүгийн хуулиар хамгаалах зарим асуудал, төрийн эрх мэдлийн хяналт-тэмцэл ба улс төр сэдвээр ССХ-гийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, Улсын дээд шүүхийн шүүгч доктор, профессор Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Д.Солонго нар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль амьдралд хэрэгжиж эхэлснээс хойшхи энэ 20 жилд Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлын онол, практикийн асуудал, түүнтэй холбоотой тодорхой сэдвийг судалж ярилцах цаг нь болжээ.
Дээрх асуудлаар Стратегийн судалгааны хүрээлэнгээс судалгааны чиглэл, хүрээг тодорхойлох, Үндсэн хуулийн агуулгатай холбоотой судалгааны ажлууд хийгдэж эхлээд байгаа юм байна.