
Шинэлэг, өвөрмөц, эрч хүчтэй уран бүтээлээрээ амьд хөгжим сонсогчдын анхаарлыг татаж, богино хугацаанд олон фэнтэй болсон “Моханик” хамтлагийнхан хаана явна вэ? Тэд “Mongolian Music Video Awards-2011” наадмын ногоон хисвний ёслолд оролцсоноос хойш нам гүм байх болов. Сураг сонсох нь, “Моханик” хамтлагийнхан БНХАУ-ыг зорьжээ. Тэд аялан тоглолт хийхээр Хятадыг зорьсон нь энэ аж. “Моханик”-ыг цоглог залуус нэгдүгээр сарын 13-нд Бээжинд, 14-нд Нинбо, 15-нд Шанхай хотод тус тус тоглолт хийхээр төлөвлөжээ. Амжилт хүсье, залуус аа.
М.Урин