Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Камертончуудын түүх

Камертончуудын “ертөнц” хэзээд ил байсаар ирсэн гэдэг. Харин тэдний дотоод ертөнцийг тольдон харуулахаар “Энэ бидний түүх” баримтат цуврал нэвтрүүлгийн тав дахь дугаар нэгдүгээр сарын 14-ний бямба гарагт “Боловсрол суваг” телевизээр гарах гэж байна.

 “Камертон-2” төслийн хүрээнд  шинэ үеийн “дөрвөлийг” гарган ирэхээр тус телевизийнхэн болон камертончууд бүртгэл ажилдаа орсон байгаа. Энэ хүрээнд, төсөлд багтсан ажлуудын нэг болох  “Энэ бидний түүх” баримтат цуврал нэвтрүүлэг “Боловсрол суваг” телевиз,“Music box 2” хөгжмийн сувгаар 12 дугаар сарын 30-нд цацагдаж эхэлсэн юм.Энэ нь тус хамтлагийнхны бага нас, зан араншин, болон хамтлаг бүрэлдэн бий болж байсан үеийн сонирхолтой түүхүүдиийг өгүүлэх баримтат нэвтрүүлэг юм. Нэвтрүүлгийн нэр нь бүхний утга агуулгыг бүрнээ хэлэх болно, тийм ээ тэдний түүх… Харин одоо тав дахь цувралдаа юуг өгүүлэх бол?

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж