Брэд Питт таягтай морилов

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Брэд Питт таягтай морилов

Холливудын А зэрэглэлийн од Брэд Питт АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотноо болдог олон улсын кино фестивальд оролцохоор ирэхдээ нэгэн өвөрмөц аксесуартай морилжээ. Үзэсгэлэнт гэргий Анжелина Жолитой хамт саатсан тэрбээр улаан хивсэн дээгүүр таяг барьсаар алхжээ. Гэхдээ таяг нь зүгээр нэг гангараа, загвар хөөсөн, ядсан арга биш гэнэ. Брэд охин Вивьенийг тэвэрч яваад унахдаа өвдгөө гэмтээсэн хэмээн тайлбарласан байна. Тийм сүртэй гэмтээгүй ч эмч нар хэсэг хугацаанд таяг тулахыг зөвлөөд, азаар мэс засал хийлгэх шаардлагагүй гэжээ. Харин Анжелина нөхрөө тун ч эелдгээр өмөөрч “Бүхий л эцэг, эхчүүдэд ийм зүйл тохиолддог байх. Маддоксыг бага байхад, нэг удаа би тэвэрч яваад унахдаа тохойгоо гэмтээж байсан удаа бий. Тэгээд ч надад таяг таалагддаг” хэмээжээ.

Хэдийгээр өвдөг нь өвдөж, таяг тулсан ч Брэд Питт “Moneyball” болоод “Tree of Life” киногоороо тус наадмаас шагнал хүртсэн байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж