Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хагаст үүлшинэ.  Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар  бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 22-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 26 градус  хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 87   874  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж