Хятад онц ноцтой дээрэмчнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Хятад онц ноцтой дээрэмчнийг хайж байна

Хятадын Жианьсу мужийн цагдаа нар удаа дараагийн зэвсэгт дээрэм үйлдсэн этгээдийг баривчлахаар томоохон хэмжээний эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Сэжигтэн этгээд нэгдүгээр сарын 6-нд Нанжингийн Донгмэн гудамжин дахь банкнаас 200,000 юань бэлнээр авч гарсан, гэм зэмгүй хүнийг буудан хөнөөж, хэргийн газраас зугатжээ. Нанжингийн иргэдийг аюулаас хамгаалах товчооноос  гэмт хэрэгтнийг баривчлах мөрдөлтөд олон зуун цагдаагийн ажилтныг дайчилсан бөгөөд гэмт хэрэгтний талаар мэдээлэл өгсөн хүнд 150,000 юанийн шагнал амласан байна. Мөрдөгчдийн таамаглаж буйгаар гэмт этгээд Сичуань мужийн харьяат, 40 орчим настай Зэнг Кайгуй гэгч байж магадгүй гэнэ. Гэмт этгээд сүүлийн долоон жилийн хугацаанд зургаан удаа зэвсэгт дээрэм үйлдэж, зургаан хүний аминд хүрчээ. Мөрдөгчид гэмт этгээдийн зургийг метро, интернэт кафе зэрэг газруудаар нааж, такси, автобусны жолооч нарт дамжуулан тараагаад байгаа аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж