Холливудын шаргал үст хонгорхон бүсгүй Мерлин Монрогийн имижээр “Playboy” сэтгүүлд нүцгэн зураг авахуулж, шуугиан тарьсан Линдсей Лохан дэлгэцийн өөр нэгэн од, Элизабет Тейлорын дүрийг бүтээх гэж байна. Согтуугаар машин барьж, байнга хэрэг төвөгт орооцолдож явдаг Холливудын дэггүй охин архи тамхинаас гаргах албадан эмчилгээнд удаан явсны эцэст “Playboy” сэтгүүлд нэг сая ам.доллараар нүцгэн зураг авахуулах гэрээ хийсэн билээ. Ямартаа ч найруулагч Линдсей Лоханд “Клеопатра” киноны дүрээр алдаршсан жүжигчин Элизабет Тейлортай адилхан зүйл олон байдаг гэж үзсэнээс түүнийг “Lifetime” хэмээх нэртэй шинэ кинонд тоглуулахаар ярилцаж байгаа гэнэ.
Н.Энх