Охидын биеийг үнэлүүлсэн эмэгтэйд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Охидын биеийг үнэлүүлсэн эмэгтэйд ял оноожээ

Сонгинохайрхан дүүргийн  анхан шатны шүүх насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Б.Батцэцэг гэх эмэгтэйд 5.1 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр  охидын биеийг үнэлүүлэх гэмт хэргийг удаа дараа үйлдсэн аж. Түүнд  холбогдох хэрэг 2006 оноос эхэлсэн ч  Сонгинохайрхан дүүргийн прокурорын хяналтад байхдаа хэрэгсэхгүй болсон аж. Хэрэгсэхгүй болоод байсан хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Хишигжаргалын хүсэлтээр дахин сэргээн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж