Snoop Dogg дахиад л шүүхэд

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Snoop Dogg дахиад л шүүхэд

Алдарт реппер Snoop Dogg аялан тоглолтоор явж байгаад Техасын бүсийн АНУ-Мексикийн хилийн зааг дээр шалгуулахдаа асуудалд оржээ. Энэ үед түүний автобуснаас марихуан олдсон байна. Жинхэнэ нэрийг нь Калвин Броадус гэх реппер олдсон бүх марихуан өөрийнх нь болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Snoop Dogg хар тамхи татдагаа нуудаггүй бөгөөд түүний ихэнх  уран бүтээл ярилцлагууд  дээр марихуаны талаарх ямар нэгэн үг, өгүүлбэр байдаг гэнэ. Тэр байтугай алдарт реппер залуу Калифорни мужид эмчилгээний марихуан хэрэглэх эрх эдэлдэг байна.

АНУ-Мексикийн хилийн  байцаагч Пасспортын шалгалтаа явуулж байх үедээ марихуаний үнэр гарч байхыг анзаарсан байна. Дараагаар нь байцаагч үнэрч нохой авчран шинжлүүлэхэд хогийн савнаас нь марихуаний иш олдсон бөгөөд цаашлаад бусад газруудаас нийт 58,9 гр марихуан илэрчээ. Snoop dogg тэдгээрийг өөрийнх нь авч явсан зүйлс мөн болох хүлээн зөвшөөрснөөр хилийн харуулын цэргүүдэд баривчлагдсан байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн, биедээ авч явсан хэргээр буруутгаж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-нд шүүх хуралд дуудагдах аж. Харин тэрбээр шүүх хурал болтол эрх чөлөөтэй байх юм.

Э.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж