Snoop Dogg хар тамхи татдагаа нуудаггүй бөгөөд түүний ихэнх уран бүтээл ярилцлагууд дээр марихуаны талаарх ямар нэгэн үг, өгүүлбэр байдаг гэнэ. Тэр байтугай алдарт реппер залуу Калифорни мужид эмчилгээний марихуан хэрэглэх эрх эдэлдэг байна.
АНУ-Мексикийн хилийн байцаагч Пасспортын шалгалтаа явуулж байх үедээ марихуаний үнэр гарч байхыг анзаарсан байна. Дараагаар нь байцаагч үнэрч нохой авчран шинжлүүлэхэд хогийн савнаас нь марихуаний иш олдсон бөгөөд цаашлаад бусад газруудаас нийт 58,9 гр марихуан илэрчээ. Snoop dogg тэдгээрийг өөрийнх нь авч явсан зүйлс мөн болох хүлээн зөвшөөрснөөр хилийн харуулын цэргүүдэд баривчлагдсан байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн, биедээ авч явсан хэргээр буруутгаж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-нд шүүх хуралд дуудагдах аж. Харин тэрбээр шүүх хурал болтол эрх чөлөөтэй байх юм.