Монгол, Казахстаны харилцаа 20 жилийн түүхтэй

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Монгол, Казахстаны харилцаа 20 жилийн түүхтэй

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 22-нд тохиож байгаа юм. Энэхүү ойд зориулж, өнөөдөр Гадаад харилцааны яаманд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд  ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орман Нурбаев нар Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Элчин сайд О.Нурбаев 2012 оны 1 дүгээр сарын 15-нд Казахстаны парламентын доод танхимын сонгууль болох гэж байгаа тухай мөн мэдээлэл хийж, Монголд оршин суугаа  иргэдийнхээ саналыг Улаанбаатар, Эрдэнэт хотод авахаар зохион байгуулж байгааг дурдав. Тэрээр Казахстаны Мангистау мужийн Жанаөзен хотод өнгөрөгч 12 дугаар сард болсон нийтийг хамарсан эмх замбраагүй байдал, түүнийг хэрхэн зохицуулсан тухай болон Монголоос Казахстанд шилжин суурьшсан иргэдийн байдал, их, дээд сургуулиудад оюутан харилцан суралцуулж буй хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариу өглөө гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж