
Элчин сайд О.Нурбаев 2012 оны 1 дүгээр сарын 15-нд Казахстаны парламентын доод танхимын сонгууль болох гэж байгаа тухай мөн мэдээлэл хийж, Монголд оршин суугаа иргэдийнхээ саналыг Улаанбаатар, Эрдэнэт хотод авахаар зохион байгуулж байгааг дурдав. Тэрээр Казахстаны Мангистау мужийн Жанаөзен хотод өнгөрөгч 12 дугаар сард болсон нийтийг хамарсан эмх замбраагүй байдал, түүнийг хэрхэн зохицуулсан тухай болон Монголоос Казахстанд шилжин суурьшсан иргэдийн байдал, их, дээд сургуулиудад оюутан харилцан суралцуулж буй хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариу өглөө гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.