Агаарын бохирдол буурсан гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол буурсан гэж үзжээ

Нийслэлийн
агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнөөдөр хуралдаж, 2011 онд
хийсэн ажлын тайлан, Улаанбаатар хотын агаарын чанарын 2011 оны төлөв
байдал, Үндэсний хорооноос дэвшүүлсэн зорилтууд зэрэг асуудлыг
хэлэлцлээ. Хурлаар 2011 оны хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхийн сацуу 2012 оны
ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан байна.
 
Агаарын чанарыг
сайжруулах бүсийн 90.0 мянган айл өрхийн 41673 айл нь сайжруулсан
зуухаар, 6500 нь боловсруулсан түлшээр, 1854 айл өрх бусад
бүтээгдэхүүнүүдээр хангасан байна. Мөн Монголын Мянганы Сорилтын сангийн
хэрэгжүүлж байгаа сайжруулсан зуух түгээх үйл ажиллагааг дэмжиж иргэдэд
худалдах үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх, цахилгааны урамшуулал үзүүлэх,
татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн
байна. Харин энэ ажил  төлөвлөсөн хугацаанаасаа сунжирсан нь иргэдийн
төдийгүй ММСС-ын “Цэвэр агаар сан”, “Хас” банк, “Сэлэнгэ констракшн”
компани, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн салбар хороодын
идэвхи санаачилга сул байсантай холбоотой гэж үзэв. Хагас коксон
брикет, үртсэн шахмал зэрэг боловсруулсан түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн
“Шарын Гол-Энерго” ХХК, “Нако түлш” ХК, “Монголын алт” ХХК, “Өлзийт
төв” ХХК, МонТос ХС, “Голден блейз” ХХК, “ТЭНОТЭ” ХХК, “Үртсэн шахмал
түлшний үйлдвэр“ НӨҮГ үүргээ биелүүлсэнгүй. Тиймээс боловсруулсан түлш
нийлүүлэх дэд бүсийн 9 хороонд сайжруулсан зуух тараасан байна.

Эрдэс
баялаг, эрчим хүчний яамнаас хариуцан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 6000
өрхөд цахилгаан халаагч нэвтрүүлэх, цахилгаан түгээх, хангах шугам
сүлжээг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгчдийн 10 мянган зуух нэвтрүүлэх,
ДЦС-2-ийн дэргэдэх хагас коксын үйлдвэрийн эхний шатыг ашиглалтад
оруулах зэрэг ажил хэрэгжээгүй, мөн “Агаарын чанарыг сайжруулах бүсийн
гэр хорооллын айл өрхийн цахилгааны үнийн урамшууллын журам” хугацаа
алдаж гарсан, ЭХЗГ-аас хуульд нийцэхгүй, амьдрал дээр хэрэгжих
бололцоогүй чадлын хязгаарлалтууд тогтоож өгсөн зэргээс ихээхэн хүндрэл
учирч энэ онд 43970 өрх хөнгөлөлтөд хамрагдахаас 8746 өрх буюу дөнгөж
20%-тай нь урамшууллын гэрээ байгуулжээ.
Нийслэлийн агаарын чанарыг
сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, утаагүй зуухыг дүүрэг, хороодын айл
өрхийн хэрэглэдэг зуухны төрөл, хүчин чадлын судалгааг нарийвчлан
гаргасны үндсэн дээр нийлүүлэх, иргэдэд өмнө нь учирч байсан
чирэгдлүүдийг багасган 2012, 2013 онд гэр хорооллыг бүрэн хангаж дуусгах
зорилтыг Үндэсний хорооноос тавьж байна.

Агаарын чанарын
мэргэжлийн албанаас 2011 оны 10-аас 12 дугаар сарын агаарын чанарын
дундаж үзүүлэлтийг өнгөрөгч оны дундажтай харьцуулсан судалгаа гаргажээ.
Боловсруулсан түлш тарааж буй бүсэд хамгийн ойр байрлалтай  баруун
дөрвөн зам орчмын агаарын чанарын суурин харуулын үзүүлэлтээр хүхэрлэг
хийн хоногийн дунджийн хамгийн бага агууламжийг бусад бүстэй
харьцуулахад 3.4 дахин, хамгийн их агууламж 1.6 дахин бага бохирдолтой
байна. Сайжруулсан зуух, гэрийн бүрээс, үүдний амбаар тараасан бүсэд
хамгийн ойр байрлалтай хяналтын цэг орчмын агаарын хүхэрлэг хийн
бохирдол галлагаа эхэлснээс хойш Офицеруудын ордон, “Монгол газар” ХХК,
нэгдүгээр хороолол, 100 айл, 13 дугаар хороололд өмнөх жилийн мөн үеэс
40% хүртэл  багассан байна гэж уг судалгаагаар дүгнэжээ. 

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж