Хэмжил зүйн зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Хэмжил зүйн зөвлөл хуралдав

Стандартчилал, хэмжилзүйн газрын дэргэдэх Хэмжил зүйн зөвлөлийн хурал болж, дараах асуудлуудыг шийдвэрлэжээ.

Загварын туршилтын асуудал:

1. “Пэтро Чайна Дачин Тамсаг” ХХК-с ирүүлсэн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын “Яао Хуа” жинлэх системийн компанид үйлдвэрлэсэн SCS-80 маягийн автомашины жинг /Weighing Indicator ХК3190-А9, БНХАУ-ын Нинбо хотын “Ningbo electrical appliance manufaсtur Co., LTD” үйлдвэрлэсэн BTGFC-A загварын Load cell 20 т даацтай мэдрэгч/-ийн  загварыг баталж, загварыг баталсан гэрчилгээг 1 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргалаа.

2. “Mегас Консалтант” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын Хэбэй мужийн “CANGZHOU KINGTYPE APPARATUS Co.ltd” компанид үйлдвэрлэсэн SCS-150 маягийн автомашины жингийн загварыг улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 1 жилээр олгох шийдвэр гаргалаа.

Тусгай зөвшөөрлийн асуудал:

1.Хөвсгөл аймаг. ”Ус, суваг, нийтийн аж ахуйн компани” ОНӨҮГ-т загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын DN (15-200) мм-ийн голчтой халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, худалдах, DN (15-25) мм-ийн  голчтой халуун, хүйтэн усны тоолуур засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилээр шинээр олгох шийдвэр гаргалаа.

2.Дорнод аймаг. “Цэнхэр дайд” ХХК-д   загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын шинжилгээний, худалдааны  жин, туухай худалдах, засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилээр шинээр олгох шийдвэр гаргалаа.

3.“Өнөр хотхон” ХХК-д загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын DN (15-25) мм-ийн голчтой халуун, хүйтэн усны тоолуур засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилээр шинээр олгох шийдвэр гаргалаа.

4.Хөвсгөл аймаг. “Хөвсгөл Мөнгөн-Од” ХХК-д загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний нэг ба гурван фазын электрон, механик, импульсийн тоолуур, гүйдлийн трансформатор худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилээр шинээр олгох шийдвэр гаргалаа.

5.“Тэнгэр газрын хишиг”ХХК-д загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний нэг ба гурван фазын электрон тоолуур суурилуулах, худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилээр шинээр олгох шийдвэр гаргалаа.

6.“Билгүүн баяр стронг энерги” ХХК-д загварын туршилтанд тэнцэж,  улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж, ажил хэргийн шугамаар олгох шийдвэр гаргалаа.

7.“Эко констракшн”ХХК-д  загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын DN (15-150) мм-ийн голчтой халуун, хүйтэн усны тоолуур, (220-380) В, (5-100) А цахилгааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилээр сунгах шийдвэр гаргалаа.

8.“Их үйлсийн эрэлд”ХХК-д загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын DN (15-100) мм-ийн голчтой халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилээр сунгах, цахилгааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгох шийдвэр гаргалаа.

9.“Тепломонтаж” ХХК-д загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын дулааны тоолуур, халуун, хүйтэн усны тоолуурыг иж бүрдлээр нь суурилуулах тусгай зөвшөөрлийг 5 жилээр сунгах шийдвэр гаргалаа.

10.“Хөвсгөл Эрчим хүч” ХХК-д загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур засварлах, суурилуулах, худалдах тусгай зөвшөөрлийг сунгах, гүйдлийн трансформатор худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг шинээр олгох, тэдгээрийн хугацааг тус бүр 5 жилээр тогтоох шийдвэр гаргалаа.

11.“Интертелеком”ХХК-д загварын туршилтанд тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын ХБНГУ-ын KROНNE үйлдвэрийн CORIMASS MFM бусад загварын массын зарцуулалтын тоолуур, шингэний зарцуулалтын хэмжих хэрэгслийн шалгалтын эталон тоног төхөөрөмжийг худалдах, суурилуулах, массын зарцуулалтын тоолуурыг засварлах тусгай зөвшөөрлийг шинээр 3 жилээр олгох шийдвэр гаргалаа гэж Хэмжил зүйн хэлтсээс мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж