Төрийн эрх барьж, бодлого тодорхойлох хэмжээнд ажиллаж ирсэн өнгөрсөн гурван жилд Ардчилсан нам Их хурлаа нэг ч удаа хуралдуулаагүй юм байна. Үндэсний хэмжээний том намын хувьд нийт гишүүдийн төлөөллийг хадгалсан Их хурлаас нэгдсэн шийдвэрийг гаргадаг байх ёстой гэдгийг сануулж буй гишүүд намын удирдлагадаа дээрх саналыг дэвшүүлсэн байна. Н.Алтанхуяг намын даргаар сонгогдсоноос хойш Их хурал хуралдаагүй, энэ хугацаанд намын эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг зөвхөн удирдлагуудын хүрээнд хэрэгжүүлж ирсэн гэдэг шүүмжлэл ч сонсогдож буй аж. Өнөөдөр болсон Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ч энэ асуудлыг хөндсөн байна. Тэгэхээр Ардчилсан нам ҮЗХ-ны хурлын дараа Их хурлаа хуралдуулж магадгүй юм байна.
АН Их хурлаа хуралдуулж магадгүй
Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурлаа хийхээр товлоод байгаатай зэрэгцээд намын Их хурлаа хуралдуулах цаг болсныг ч зарим гишүүд сануулж эхэлжээ.
З.ОРГИЛ