Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаа

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах талаар дорвитой арга хэмжээ аваагүйн төлөө,  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд таныг найман удаа огцрохыг шаардаж байсан билээ. 2012 оны 01 сарын 05-ны  өдөр Ардчилсан нам стандарт бус хамтарсан засгаас гарах түүхэн шийдвэр гаргасны дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг Ардчилсан намын дотоод асуудалд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо эцсийн шийдвэр гаргахдаа хамтарсан засгаас гарахгүй гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэнд Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид эсэргүүцэн дургүйцэж энэхүү бүдүүлэг авир гаргасныхаа төлөө 2012 оны 01 сарын 20-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайдын албан тушаал, МАН-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна.

.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж