Утсаа авах гээд галт тэргэнд дайруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Утсаа авах гээд галт тэргэнд дайруулжээ

Шарлин Пикэринг гэх 23 настай эмэгтэй галт тэрэгний зам руу унасан гар утсаа авах гэж байгаад экспресс галт тэргэнд дайруулан амиа алджээ. Тэрээр галт тэрэг хүлээн, найз залуу болох Даниел Пиккеттэй маргалдаж байх үедээ гар утсаа унагаажээ. Утас хэд хэд ойн, галт тэрэгний зам руу орсон байна. Найз залуу Пиккет нь түүнийг аюулгүй зам дээр гарч ирэхийг гуйсан боловч хэт оройтож, цагт 96 гаруй км/цагийн хурдтай явж байсан галт тэргэнд дайруулан нас баржээ.

Хамгийн харамсалтай нь бүсгүй 4 настай хүүгээ орхиж явсан нь юм. Түүний найзууд Facebook-ийн хуудсан дээрээ гэр бүлийнхэнд нь зориулан хүндэтгэл үзүүлжээ.

Э.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж