Ерөнхий сайдыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцрохыг шаардав

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболд огцрох ёстой гэсэн шаардлага тавьж буйгаа мэдэгдэв. Түүний хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөртэй нийлээд ес дэх удаагаа тавьж буй нь энэ аж.

Т.Хасбаатар хэлэхдээ “Нэгдүгээр сарын 5-ны  өдөр Ардчилсан нам стандарт бус хамтарсан Засгаас гарах түүхэн шийдвэр гаргасны дараа Ерөнхий сайд С.Батболд  олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэл ашиглан, үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг Ардчилсан намын дотоод асуудалд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, мэдэгдэл хийсэн. Ингэхдээ тэрбээр “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо эцсийн шийдвэр гаргахдаа хамтарсан Засгаас гарахгүй гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн нь Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчдийн  дургүйцлийг хүргэлээ. Түүнийг  ийм бүдүүлэг авир гаргасных нь төлөө Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос энэ сарын 20-ны дотор огцрохыг шаардаж байна” гэлээ. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж