
Т.Хасбаатар хэлэхдээ “Нэгдүгээр сарын 5-ны өдөр Ардчилсан нам стандарт бус хамтарсан Засгаас гарах түүхэн шийдвэр гаргасны дараа Ерөнхий сайд С.Батболд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэл ашиглан, үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг Ардчилсан намын дотоод асуудалд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, мэдэгдэл хийсэн. Ингэхдээ тэрбээр “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо эцсийн шийдвэр гаргахдаа хамтарсан Засгаас гарахгүй гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн нь Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчдийн дургүйцлийг хүргэлээ. Түүнийг ийм бүдүүлэг авир гаргасных нь төлөө Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос энэ сарын 20-ны дотор огцрохыг шаардаж байна” гэлээ.