Иран уран баяжуулах шинэ үйлдвэр нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Иран уран баяжуулах шинэ үйлдвэр нээнэ

Ираны
эрх баригчид ойрын үед уран баяжуулах газар доорх шинэ үйлдвэр
ашиглалтад оруулна гэсэн Ираны хэвлэлээр мэдээлжээ. “Фордо үйлдвэрийг
ойрын үед ашиглалтад оруулна. Уг үйлдвэрт ураны 20 хувь, 3,5 хувь ба 4
хувийн баяжуулалт хийнэ” гэж Ираны цөмийн эрчим хүчний газрын дарга
Ферейдун Аббаси Давани хэлснийг  Kayhan  сонинд иш татжээ.

Уран
баяжуулах шинэ үйлдвэрийн нээлтийн  мэдээ нь тус орон ба цөмийн
хөтөлбөрөө хаахыг шаардаж байгаа барууны орнуудын хоорондын олон улсын
хурцатмал байдлыг улам лавшруулж магадгүй юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж