Кличко, Чисора нар WBC бүсний төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Кличко, Чисора нар WBC бүсний төлөө тулалдана

Украйны боксчин Виталий Кличко WBC холбооны хүнд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа хоёрдугаар сард Германы Мюнхен хотноо Их Британийн тулаанч Дерек Чисорагийн эсрэг хийхээр болжээ. Тулааны талаарх хэвлэлийн бага хурал өчигдөр Лондон хотноо болжээ.

Өдгөө 40 настай Кличко бүх цагийн үеийн түүхэнд хүнд жингийн бүсийг эзэмшиж байгаа хамгийн ахмад хоёр дахь боксчин болж байгаа юм. 1994 онд Жорж Формен 45 настайдаа бүсээ хамгаалах тулааны хийж, ялалт байгуулж байсан юм. Гэвч Виталий өөрийгөө 25 настай юм шиг л мэдэрч байгаа, форм сайтай байгаа гэж хэллээ. Тийм учраас тулаанд бэлэн хэмээн өөрийгөө тодорхойлов. Өрсөлдөгч Чисорагийн хувьд арванхоёрдугаар сарын 3-нд Финляндын боксчин Роберт Хелениуст ялагдаж, карьерынхаа хоёр дахь хожигдлоо хүлээсэн байна. Гэхдээ түүнийг дараагийн хүнд жингийн аварга гэж сонирхогчид ярьж байгаа бөгөөд Виталий харин үүний эсрэг бодолтой байгаа юм. Чисора 2010 онд дүү Кличкотой нь тулалдахаар тохиролцоод байсан ч гэмтлийн улмаас Владимирын талаас тулааныг цуцалж байсан юм. Их Британийн аварга боксчин өрсөлдөгчөө найман раундад буулган авна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж