Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөө хэр нь үргэлжилж байна. Тус хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд оролцож байгаа юм. Хуралдаан дууссаны дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

Тус бүлгийн хувьд нефтийн бүтээгдэхүүний үнэ юунаас болж өссөн, үнэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Үнэ зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаас дур мэдэн үнэ өсгөх шийдвэр гаргаснаас болж үнийн дарамт иргэдийн нуруун дээр буусан уу гэх мэт олон асуудлыг тал талын мэдээллийг цуглуулан байж, хэлэлцэж буй юм.

Харин Ерөнхий сайдын хувьд хэвлэлийнхэнд ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан дүгнэлтийн талаар мэдээлэл хийх юм. Энэ нь мөн л нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдон өчигдөр байгуулсан Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт байх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж