
Тус бүлгийн хувьд нефтийн бүтээгдэхүүний үнэ юунаас болж өссөн, үнэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Үнэ зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаас дур мэдэн үнэ өсгөх шийдвэр гаргаснаас болж үнийн дарамт иргэдийн нуруун дээр буусан уу гэх мэт олон асуудлыг тал талын мэдээллийг цуглуулан байж, хэлэлцэж буй юм.
Харин Ерөнхий сайдын хувьд хэвлэлийнхэнд ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан дүгнэлтийн талаар мэдээлэл хийх юм. Энэ нь мөн л нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдон өчигдөр байгуулсан Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт байх юм.
Г.Дарь