Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Усгүй ертөнц
2040 он. Ирээдүйд. Нар аль хэдийн тэнгэр голлож, зулай халцлах шахам төөнөн, улаанаараа эргэсэн
шороо манаран, хавийн хүмүүс элгээрээ газар мөлхөнө. Осолдохгүй хотын
төв гэсэндээ шороо дэлдэх нь арай бага. Хотын дэлгүүрийн гадаа битон,
литрийн сав барьсан хүмүүс очерлон “Ус” гэгч ойрд барааг нь хараагүй
шингэн зүйлийг авах гэж дугаарлан зогсоно. Дэлгүүрийн хаяган дээр “1
литр ус -10000₮, 1 хүнд 10 литр” хэмээн бичжээ.

Хөдөө тал нутаг хүн, мал, амьтан бүр зүлэг ч үгүй эзгүй хоосон шороон талаар дүүрчээ.
Зуны нарны халууныг ч хэлэх үү! Усгүй ам цангахын зовлонг ч хэлэх үү!
Энэ өрөвдмөөр дүр зураг бүхий улс гүрнийг Монгол улс хэмээн нэрлэж,
нийслэлийг нь Улаанбаатар гэж байсан цаг саяхан. Гэвч дэлхий дээр анх
удаагаа ундны усны эх сурвалж тасарсан, газар дээрээ битгий хэл, газар
доороо ухаад ч усгүй болсон орон хэмээн түүхэнд бичигдэж “Усгүй ертөнц”
хэмээн нэрлэх болсон төдийгүй Монголчуудыг усгүй ертөнцийн ард түмэн
гэдгээр нь андахгүй болжээ.
Үргэлжлэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж