Японы Ерөнхий сайд Ёшихико Нода Засгийн газрын хоёр сайдаа огцруулах гэж байна. Ёшихико Нода өнгөрсөн сард парламентад багагүй донгодуулсан Батлан хамгаалахын сайд Ясуо Ичикава болон худалдааны сайд Кенжи Ямаока нарыг ирэх баасан гаригт огцруулж, оронд нь томилох хүнийг бямба гаригт нэрлэх юм байна. Ерөнхий сайд Нода мөн Японы эрх баригч Ардчилсан намын зарим удирлагыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Албаны хүний мэдээлснээр хүнсний асуудал эрхэлсэн дарга Хирофуми Хираног Засгийн газрын сайдаар томилж, түүний оронд намын Ерөнхий нарийн бичгийн орлогч дарга Корики Жожимаг томилох тухай асуудал ид яригдаж байгаа гэнэ. Ерөнхий сайдын дээрх шийдвэрийн дагуу Японы Засгийн газрын сайд нар ирэх баасан гаригт хуралдах аж. Харин дээрх шийдвэрийн улмаас Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байсан Японы Батлан хамгаалахын сайд Ясуо Ичикава хилийн чанад дахь айлчлалаа цуцлаад байгаа гэнэ. Японы Батлан хамгаалахын сайд өнгөсөн есдүгээр сард сөрөг хүчний хяналтад байдаг орон нутгийн зөвлөлийн гишүүдийн танхимд Окинава дахь АНУ-ын цэргийн баазтай холбоотой буруу мэдэгдэл хийснээс болж хатуу шүүмжлэл хүлээсэн хүн юм.
Н.Энх