Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос хамтран үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах талаар өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр мөн талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг гэрээ нь үнийн хиймэл өсөлт, түүний зохицуулалтад хяналт тавьж, шударга бус өрсөлдөөний эсрэг бодитой ажил хийхийг зохицуулах аж.
Үнийн хөөрөгдөлтэй уялдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн баримталж буй гол байр суурь бол нийгмийн зөвшилцлийн буюу улсын гурван талт хэлэлцээр хийх асуудал ажээ.
У.Болор