”Future Mongolia” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

”Future Mongolia” нээлтээ хийлээ

Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, барилгын салбарынхан хэрэгцээт техник, тоног төхөөрөмжөө заавал гадагшаа явахгүйгээр дотооддоо сонголтоо хийж авах боломжтой боллоо. Монголын уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэд бүтцээ маш богино хугацаанд өргөжүүлэн, эрдэс баялгаа аль болох байгаль орчинд хор хөнөөлгүйгээр олборлож, дэлхийн зах зээлд гаргах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Уул уурхай дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтад авто зам болон төмөр зам шинээр барих, аж үйлдвэрийн паркууд байгуулах, цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг төлөвлөөд байгаа билээ. Эдгээр төлөвлөгдсөн ажлыг хэрэгжүүлэхийн тулд шинэ техник, технологи нэвтрүүлэх, санхүүжилтийн талаар зөвлөгөө авах хэрэгцээтэй болж байгаа юм. Энэхүү хэрэгцээн дээр тулгуурлан Монгол улсын Засгийн газар, Германы Машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ оны тавдугаар сарын 16-19-ний хооронд Улаанбаатар хотын Буянт-Ухаа спорт цогцолборт “Future Mongolia-2012” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд дэлхийд нэр хүндтэй хөрөнгө оруулалтын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг байгууллагууд оролцон өөрсдийн хамгийн сүүлийн үеийн шилдэг бараа үйлчилгээгээ танилцуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээг зохион байгуулж буй Германы VF Messe GmbH компани нь олон улсад үзэсгэлэн яармагийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг туршлагатай байгууллага аж.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагуудыг бүртгэх үйл ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд бүтгэлийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Бизнес эрхлэгчид өөрт хамгийн ашигтай байрлалтай талбайг эзэмшихийг хүсвэл эрт бүртгүүлэх хэрэгтэйг зохион байгуулагчид сануулж байна.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж