Пикассогийн зургийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Пикассогийн зургийг хулгайлжээ

Грек улсын Афений Үндэсний галарейгаас, Испаны домогт зураач Пабло Пикассо өөрөө хувийн зүгээс хандивласан уран зураг хулгайд алдагджээ. Пикассо “Woman’s head” гэх зургаа Грекчүүд нацист Германы эсрэг удаа дараа эсэргүүцэл үзүүлснийг сайшаан, 1949 онд бэлэглэж байжээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр хулгай орон нутгийн цагаар 05:00 цагт гарсан бөгөөд 7 минутын орчим хугацаанд зургийг хулгайлжээ. Хулгайч тагтны цонхыг хагалан нэвтэрсэн” хэмээн тус галарейн харуул мэдэгдсэн байна. Хулгайч галарейн гурван өөр талд дохиолол дуугаргаж, харуулуудыг саатуулан тэр хооронд нь зугтаж амжжээ.

Энэ өдөр Пикассогийн зургаас гадна Итали зураач Гүглиэлмо Каччиагийн хар зураг, Голланд зураач Пиет Мондрианы зургийг мөн хулгайлсан байна. Бүтээлүүд нийт хэр үнэд хүрэхийг одоогоор тогтоож чадаагүй байгаа боловч алдарт зураач өөрийн биеэр хандивласан гэдэг утгаараа маш өндөр үнд хүрэх бололтой.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж