Beyonce-д нөхөр нь шинэ дуу зориулав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Beyonce-д нөхөр нь шинэ дуу зориулав

Дуучин Beyonce Blue Ivy хэмээх охин төрүүлж өгсөнд рэппер Jay-Z хөл газар хүрэхгүй баярлаж яваа гэнэ. Рэппер Jay-Z хорвоод мэндлээд удаагүй байгаа охиныхоо уйлж буй бичлэгээс санаа авч, “Glory” хэмээх шинэ дуу бичүүлжээ. Blue Ivy охиноо олохоос өмнө нэг удаа зулбаж багагүй зовсон дуучин Beyonce хийсвэр хагалгаанаас татгалзсан аж. Рэппер эхнэр, охин хоёртоо зориулсан шинэ дуугаа “Life and Times” хэмээх вэб сайтдаа тавьсан байна. Түүний шинэ дуунд өмнө нь нэг удаа хүүхдээ алдсан хос хоёр Парист охиноо олсон тухай өгүүлдэг байна. Дуучин Beyonce, рэппер Jay-Z нар 2008 онд нууцаар хуримласан аж. Рэппер Jay-Z Beyonce-ийн хэвтсэн эмнэлгийн амаржих тасгийг шинээр тохижуулж, өрөөнд сум нэвтэрдэггүй хаалга хүртэл хийлгүүлэхэд 1.3 сая ам.доллар зарцуулсан аж. Түүнээс гадна Beyonce-ийг амаржих хүртэл эмнэлгийн орчимд тусгай хамгаалалт хүртэл гаргасан гэнэ. Гэвч энэ өндөр хамгаалалт, тусгай үйлчилгээ зэрэг нь бусад шинэхэн аав ээж нарыг хилэгнүүлжээ. Учир нь супер одуудын хувийн хамгаалалтаас болж хорвоод мэндэлсэн үрээ харахаар хэдэн цаг машинаар явж очсон хүмүүст боломж олдоогүй ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж