Нийслэлийн Бүртгэлийн газраас иргэний баримт бичгийн үзлэгийг нийслэлийн хэмжээнд явуулжээ. Үзлэгт 1,072 605 иргэн буюу Улаанбаатар хотын нийт хүн амын 96,5 хувь нь хамрагдсан байна. Энэ үеэр иргэний баримт бичгийн 42692 зөрчил илрүүлснээс 30243-ыг нь арилгаж, зөрчил арилгалт 70,8 хувьтай байгаа ажээ. Эх орны хувь хишиг олгож эхэлснээс хойш нийслэл бүртгэлийн газар, дүүргүүдийн бүртгэл мэдээллийн тасгаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ. Тиймээс бүртгэлийн газрынхан нилээд ачаалалтай ажиллаж байгаа юм байна.
Д.ЦЭЦ