
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн төвшинд гарган хөгжүүлэхээр тохиролцсон. Өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс хоорондын харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа билээ. Иймээс энэ удаагийн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал энэхүү харилцааг цаашид хөгжүүлэх, гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.