– НАССР гэж юу вэ?
-HACCP гэдэг нь товчилсон үг. Энэ нь аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналт юм. Эхлээд аюулын шинжилгээ хийнэ. Энэхүү шинжилгээн дээр үндэслэн эгзэгтэй цэгүүд нь тодорхой болдог. Эгзэгтэй цэгүүдийг арилгаснаар хүнсний үйлдвэрлэлүүд маань илүү сайн ажиллах болно. Үндэсний компаниудын хувьд энэ бол чухал зүйл. Яагаад гэвэл HACCP-г нэвтрүүлэхийн тулд заавал урьтал хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байх шаардлагатай. HACCP-г НҮБ-ын дэлхийн эрүүл мэндийн байгууллага хянаж үйл ажиллагааг нь шалгадаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас HACCP-г хамгийн аюулгүй хүнсний систем гэж тодорхойлсон. Энэ систем нь аюулыг багасгаж түүнийг ямар арга хэмжээгээр алга болгох талаар хянадаг систем юм.
-HACCP-г амьдралд хэрэгжүүлэхэд ямар хүндрэл гардаг вэ?
-Хүнсний салбарт HACCP-г нэвтрүүлэх хүндрэл нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхий нийтэд бизнес эрхэлж байгаа байгууллагуудад мөн тулгардаг. Хүнсний аюулгүй байдлыг компаниуд тэр болгон урьтал болгон тавьдаггүй. HACCP-г хэрэгжүүлэхийн тулд нэлээд цаг хугацаа орно. Том компаниудын хувьд үүнийг хэрэгжүүлэхэд боломжтой бол жижиг бизнес эрхлэгчдэд тулгарах бэрхшээл нь цаг хугацаа, мөн менежментийн асуудлууд байдаг.
Хүнсний аюулгүй байдал нь улс орны хэмжээнд өртөг, зардалтай зүйл болж байгаа юм. Жишээлбэл Америк, Их Британийн улсуудад таван хүн тутмын нэг нь хүнс хоолноосоо шалтгаалан өвчилдөг. Энэ нь нийт хүн амаар нь үржүүлээд тооцоход 60-70 сая ам.долларыг эдгээр хүмүүсийн эрүүл мэнд болон эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагдаж байна. Жишээлбэл АНУ-д л гэхэд хүнсний аюулгүй байдал алдагдсанаас гурван триллион ам долларын зардал гарсан. Үүнд эм тариа, эмнэлэг үйлчилгээ гэх мэт олон төрлийн зардлууд багтсан байгаа юм.
-Гол зарчмын талаар?
-HACCP-г хэрэгжүүлэхийн тулд кодексийг ашигладаг ба энэ нь долоон гол зарчмуудаас бүрддэг. Энэхүү гол зарчмыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Яагаад гэвэл хүнсний бизнес болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, бараа материал, хүн хүч, менежмент, цахилгаан, ус, тоног төхөөрөмж гэх мэт. Тэгэхээр энэ долоон зарчмыг алдагдуулахгүйгээр тухайн үйлдвэрт хэрэгжүүлэхийн тулд бүхэл бүтэн бизнесийн систем болж төсөл маягаар компанид хэрэгждэг байгаа. “Жаст Агро” компани дээр эхэн шатнаас нь кодекс болон HACCP-н хэрэгжүүлэлтийг хийсэн. Бэлтгэн нийлүүлэгчээс авч байгаа бараа материал, үйлдвэрээс ирж байгаа савалгааны материалууд нь хаанаас орж ирж байна, ямар химийн бодис байна гэдгийг судалсан.
“Жаст Агро” компанийн хувьд HACCP-г амжилттай хэрэгжүүлж олон улсын гэрчилгээг авахын тулд химийн, физикийн, микро биологийн болон харшлын гэсэн дөрвөн гол зүйл дээр дүн шинжилгээ хийсэн.
-Энэ систем нь хүнд юу өгөх бэ?
-Энэ систем маань хүмүүсийг сургадаг, хэвшүүлдэг, мэдлэг олгодог. Нэгэнт илэрхий болсон аюултай учирвал хэрхэн түүнтэй тэмцэх, яаж багасгах, үйлдвэрлэлээсээ хурдан арилгах, хэрэглэгчдэд хүрэхээс өмнө зогсоох гэсэн системчилсэн арга техник юм.
Бид HACCP-г хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаж, энэхүү урьдчилсан хөтөлбөр дэх ус цахилгаан, хүмүүсийн эрүүл ахуй гэх мэтчилэн анхан шатны шаардлагыг хангаж чадаж байна уу гэдгийг шалгадаг. Урьдчилсан хөтөлбөр дээр хийж байгаа ажлууд амжилттай болбол цаашид бид HACCP руу орох боломжтой. “Жаст Агро”-гийн хувьд шаардлага хангаж, гурван жилийн хугацаатай албан ёсны гэрчилгээ авсан. Гэвч цаашид энэ хэмжээнд авч явах нь тэдний хариуцлагаас шалтгаална. “Жаст Агро” компани нь энэ үйл ажиллагаагаа хадгалан, цаашид улам хөгжүүлээд, хяналтуудыг нь тавиад, сайжруулах зүйл байвал анхаарч явах ёстой. Аудиторууд тодорхой цаг хугацаанд ирж шалгалт хийдэг журамтай. Хүнсний аюулгүй байдалд менежментийн асуудал чухал байр суурь эзэлдэг. Менежментийн бодлогыг зөв хэрэгжүүлж, HACCP-н графикийн дагуу тулгамдсан асуудлыг тухайн үед нь үр ашигтай шийдвэрлэснээр амжилтад хүрч чадна.
-”Жаст Агро” компанитай хамтарч ажилсан үр дүн нь ямар байна вэ?
– Ер нь бол сэтгэл хангалуун байгаа. “Жаст Агро” компанид хараахан ялалтын мөчид ирээгүй, эхний алхмуудаа хийсэн. “Жаст Агро” компани нь цаашид ISO 22000 хүнсний аюулгүй байдлын менежментийн системийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Олон үйлдвэрүүд дээрээ үүнийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Бүтээгдэхүүнээ импортлоход шаардлагатай “паспорт” мэтээр хүлээн авах хэрэггүй. Энэ бол гадны хэрэглэгчдэд та бүхний өгч байгаа “тасалбар” юм. Энэхүү кодексийн гэрчилгээтэй компани нь өөрийнхөө бүтээгдэхүүнийг аль ч оронд нийлүүлэхэд хүлээн зөвшөөрөгдсөн. Хүнсний үйлдвэрт болон хэрэглэгчдэд HACCP-г тогтолцоог нэвтрүүлэх нь чухал. Бидний зүгээс яваандаа төр засаг, хувийн хэвшил, худалдааны байгууллагууд, энэ үйлдвэрлэлийн чиглэлийн хувь хүмүүстэй хамтын ажиллагааг тогтоох, нөхөрлөл бий болгох сонирхолтой байгаа. Жижиглэнгийн худалдааны газрууд HACCP-д дуртай байх бөгөөд нааштайгаар хүлээн авах болно.
-НАССР-н болзлыг хангасан бүтээгдэхүүнээ хаанаас ямар үнээр авах боломжтой бол?
-Таних тэмдэг бүхий шошготой бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг нэрийн барааны дэлгүүр бусад супермаркетуудаас боломжийн үнээр худалдан авч болно. Ер нь мах маркет нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн нийт махны 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж, экспортын манхны гурваны нэг хувийг хангадаг.