Л.Пүрэвдоржийг чанаж идэх үү

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдоржийг чанаж идэх үү

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шатахууны үнэ 260 төгрөгөөр өслөө. Мөн ам.долларын төгрөгтэй харь­­цах ханш 1500 төгрөгт хүр­лээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ талийж одов. Энэ нь ард ир­гэдийн уур бухимдлыг ёстой  барж байна. Аргагүй биз дээ. Амьдрал хэцүү байхад бүх юмны үнэ өглөө босоод ирэхэд л гэрлийн хурдаар нэмэгдчихлээ. Юунаас бо­лоод энэ вэ. Улстөрчид бу­­руутныг хайж эхэллээ. Гэ­тэл Ардчилсан нам Мон­гол­­банкны Ерөнхийлөгч Л.Пү­­рэвдоржийг буруутнаар зарлав. Тийм учраас түүнийг даруй­хан огцруулна гэж ууртай гэгч нь мэдэгдэж байна. Чөлөөт зах зээлийг Л.Пүрэвдорж удир­даж байна гэдэг инээдтэй сонсогдож байна шүү. “Муу л юм болвол  хойд талын хар овоохой” гэгчээр хийсэн зүйл, үйлдсэн болгоных нь бурууг Л.Пүрэвдорж ганцаараа үүрэх гэж үү.  Тэд өөрсдөө бу­­руу­гүй юу. Засгийн газраас га­рах мэдэгдэл хиймэгц чо­но борооноор гэдэг шиг ша­тахуун импортлогчид үнээ нэмчихлээ. Доллар гуайн үнэ тэнгэрт хадлаа. “Талх идэж чадахгүй бол Л.Пү­рэв­доржийг чанаж ид” гэж тэд хэлэх гээд байна уу даа. Махны үнэ тэнгэрт хадлаа. Мах олдохгүй бол мөн л Л.Пүрэвдоржийн ма­хыг идэх үү. Огцрох бол Л.Пүрэвдорж, ам.доллар өс­вөл Л.Пүрэвдорж, бүр сүүл­­дээ цахилгаан та­сарвал Л.Пү­рэв­дорж, нойр хүрэхгүй бол Л.Пүрэвдорж. Эцэст нь эхнэртээ хаягдвал Л.Пүрэв­дорж буруутай болох вий. Ардчилсан намынхан ийм шог гараа дэгдээхээ бо­лимоор юм. Ард түмнийг хохироож тартагт нь тулгаж хаячихаад өөрсдөө цэвэрхэн бултах аргаа хайж байна шүү дээ, тэд. Энэ шатахууны өсөлт бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд Ардчилсан нам өөрөө буруутай байж мэднэ. Хулгайч хүн л хул­гай­чийг бариарай хэмээн хам­гийн  түрүүнд адгадаг   бус уу. За тэгээд талх, мах идэж чадахгүй бол Л.Пү­рэв­доржийг чанаж идэх л болж дээ. Ямартай ч  ядарч туйлдлаа гэхэд Л.Пүрэвдоржтой бай­хад ча­­наж идэх хүнтэй л юм байна. 

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж