Алдартай абсурд жүжиг Монголын дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Алдартай абсурд жүжиг Монголын дэлгэцнээ

Зохиолч Сэмюэл Бэккетийн бичсэн XX зууны хамгийн алдартай абсурд жүжиг болох “Годог хүлээхүй”-г монгол орчуулгатайгаар нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 16.00 цагт “Black Box театр”-т толилуулах гэж байна.

Бэккетийн 19 жүжгийг 19 найруулагч дэлгэцийн хувилбар болгосон “Beckett on Film Project” хэмээх төсөл хэрэгжиж, театр, кино, дэлгэцийн нэртэй найруулагчид, жүжигчид уг төсөл дээр ажилласан. Төслийн баг 2001 онд бүтээгдсэн найруулагч Майкл Линдсей-Хоггийн найруулсан хувилбарыг сонгон авсан юм. 2001 онд дэлгэцийн хувилбараар тавьсан  уг хувилбар эх зохиолоос нь гажуудуулсан зүйл үгүй бөгөөд харин ч мянга мянган хувилбар дундаасаа цоорон алдаршжээ.

Майкл Линдсей-Хогг “Иргэн Кейн” киногоороо алдартай суут найруулагч Орсон Уэллс болон жүжигчин Жералдин Фицжералд нарын хүү билээ. Галзуу ирланд, солиот зэргээр цоллуулж байсан Бэккетийн “Годог хүлээхүй” жүжиг өдгөө үйл ажиллагаа явуулж буй театр бүрийн чансааг шалгадаг жүжиг болоод байгаа аж.

М.Урин  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж