Балетчин Д.Алтанхуяг мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Балетчин Д.Алтанхуяг мэдээлэл хийнэ

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг энэ сарын 5-нд Монголд ирсэн. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард ирэхдээ “Монголын балетын хөгжил сан”-г байгуулж, Монголд анх удаа олон улсын балетын фестивалийг амжилттай зохион байгуулсан юм. Тэгвэл балетчин залуу энэ удаад Английн хатан хааны “Рояал” балетын гоцлол бүжигчин Тамара Рохог Монголд урьсан бөгөөд тэд хамтдаа А.Аданы “Жизель” балетад бүжих юм.

Энэ талаараа “Монголын балетын хөгжил сан”-гаас маргааш буюу энэ сарын 11-нд “Чингис” зочид буудалд 13,00 цагт мэдээлэл хийх юм. Хэвлэлийн хуралд “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, балетчин Д.Алтанхуяг оролцох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж