Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хурлаа хийжээ. Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй хол­боотой асуудлаар өрнөсөн уг хур­лын шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд танилцуулав. АН-ын бүл­­гийнхэн нефтийн бү­тээг­дэ­хүүний үнийн өсөлтөд Мон­гол банкны ерөнхийлөгч Л.Пүрэв­дорж, Газрын тосны газрын дарга Д.Амар­сайхан нар буруутай гэж үзжээ. Гэхдээ бурууг хэн нэгэнд тохох гэсэн АН-ын ажил нэг л явцгүй байна. Эцсийн дүнд нефтийн бү­тээгдэхүүний үнийн огцом өсөл­тийн гол буруутан нь АН-ынхан. Тэд л “Засгийн газраас гарна” гэж мэдэгдэл хийс­нээр энэ үнийн өсөлтийн эхлэлийг тавьсан. “Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олох­гүй” гэсэн үг байдаг. АН-ынхан Засгийн газраар тоглосноос үүдэж өнөөдрийн энэ болохгүй асуудлууд үүсч байгааг нуух хэрэггүй байх. Энэ асуудалд Ч.Сайханбилэгийн толгойлдог УИХ дахь АН-ын бүлэг буруутай. Нэг ёсондоо АН-ынхан стандарт бус хамтарсан засгаас гараад өөрс­дийнхөө мэдлэгийн хү­рээнд өшөөгөө авч эхэлж бай­гаа нь энэ. Уг ажлыг ерөнхийд нь зохицуулж байгаа хүн нь Ч.Сайханбилэг. Тэд өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын нэгдсэн чуулганаар одон­той эхчүүдэд олгох мөнгөн тэт­гэмжийг олгохийн эсрэг байсан. Харин одоо Л.Пүрэвдоржид ха­риуц­лага тооцох нэрийн дор төр бусниулах ажиллагаагаа улам идэвх­жүүлж байна. Уг нь бол стан­дарт бус хамтарсан ЗГ-ийг хам­гийн их дэмжиж байсан хүн нь Ч.Сайханбилэг байсан. Харин тэр өнөөдөр их өөрчлөгдөж. Тэр яг өшөө авагч шиг аашилж байна. Ард түмэн түүнийг дэмжиж байснаас биш унагаж байсангүй. Өшөө авагч аа гэж.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж