УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хурлаа хийжээ. Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар өрнөсөн уг хурлын шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд танилцуулав. АН-ын бүлгийнхэн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нар буруутай гэж үзжээ. Гэхдээ бурууг хэн нэгэнд тохох гэсэн АН-ын ажил нэг л явцгүй байна. Эцсийн дүнд нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийн гол буруутан нь АН-ынхан. Тэд л “Засгийн газраас гарна” гэж мэдэгдэл хийснээр энэ үнийн өсөлтийн эхлэлийг тавьсан. “Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй” гэсэн үг байдаг. АН-ынхан Засгийн газраар тоглосноос үүдэж өнөөдрийн энэ болохгүй асуудлууд үүсч байгааг нуух хэрэггүй байх. Энэ асуудалд Ч.Сайханбилэгийн толгойлдог УИХ дахь АН-ын бүлэг буруутай. Нэг ёсондоо АН-ынхан стандарт бус хамтарсан засгаас гараад өөрсдийнхөө мэдлэгийн хүрээнд өшөөгөө авч эхэлж байгаа нь энэ. Уг ажлыг ерөнхийд нь зохицуулж байгаа хүн нь Ч.Сайханбилэг. Тэд өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын нэгдсэн чуулганаар одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг олгохийн эсрэг байсан. Харин одоо Л.Пүрэвдоржид хариуцлага тооцох нэрийн дор төр бусниулах ажиллагаагаа улам идэвхжүүлж байна. Уг нь бол стандарт бус хамтарсан ЗГ-ийг хамгийн их дэмжиж байсан хүн нь Ч.Сайханбилэг байсан. Харин тэр өнөөдөр их өөрчлөгдөж. Тэр яг өшөө авагч шиг аашилж байна. Ард түмэн түүнийг дэмжиж байснаас биш унагаж байсангүй. Өшөө авагч аа гэж.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин