“Спартак” балеттай танилцах өдөр

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Спартак” балеттай танилцах өдөр

Балетын урлагт дуртай үзэгчдийн хүсэн хүлээдэг нэрт хөгжмийн зохиолч Хачатуряны “Спартак” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сарын хөтөлбөртөө оруулжээ. Өнгөрсөн улиралд П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр дахин тайзнаа амилуулж байсан бол энэ удаад “Спартак” балетыг тайзнаа тавихаар бэлтгэж байна. Энэхүү балетыг анх 1984 оны тавдугаар сарын 5-нд УДБЭТ-ын тайзнаа амилуулж байжээ. Тухайн үед Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяандагва, ерөнхий зураачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх, симфони найрал хөгжмийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт удирдаач, хөгжимчин Ж.Чулуун агсан удирдан тоглуулж байв. Ирэх хоёрдугаар сарын 18, 19-нд тоглохоор зэхэж буй “Спартак” балетад театрын гоцлол бүжигчин О.Ганцоож, М.Од, Х.Мөнгөнхөлөг нар бэлтгэж байгаа юм.

“Спартак” балет нь А.Хачатурянын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болсон бөгөөд “Большой” театрын урын сангийн цуутай бүтээлүүдийн нэг юм. 

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж