Сумын эмнэлгүүдэд автомашин өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Сумын эмнэлгүүдэд автомашин өгчээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, сумдын эмнэлгүүдэд өчигдөр автомашин хүлээлгэж өглөө. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 39 ширхэг шинэхэн УАЗ маркийн автомашины түлхүүрийг орон нутгийн эмнэлгийн жолооч нарт гардуулсан байна. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 447 болон 448 тоот тушаалуудын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх аймгийн Эрүүл мэндийн төвүүд, зарим сумдын эрүүл мэндийн төв, спортын байгууллага, мөн зарим клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд УАЗ, HUANDAI  H-1 Starix, TOYOTO HAISE, TOYOTO Probox маркийн нийт нэг тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий 66 автомашиныг хуваарилахаар шийдвэрлэсэн аж. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж