Эрик Кантона Францын ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Эрик Кантона Францын ерөнхийлөгчид нэр дэвшинэ

“Манчестер
Юнайтед” клубт алдарт 7 дугаарын өмсгөлийг эзэмшиж, хөгжөөн дэмжигчдийн
дунд “Хаан Эрик” гэгдэж явсан Францын хөлбөмбөгч Эрик Кантона Францын
ерөнхийлөгч болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 45 настай
тэрбээр энэ жил болох тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин
өрсөлдөхөөр шийдэж, шаардлагатай 500 гарын үсгийг эхнээс нь цуглуулж
яваа гэнэ. Хоёрдугаар сарын эцэс гэхэд Кантона гарын үсгүүдээ цуглуулж
дууссан байх ёстой ажээ.

Кантона Францын зарим эрх баригчдад
захидал илгээж, тэднээс дэмжлэг хүссэн байна. Тэрбээр захидалдаа Францын
залуучуудад чиглэсэн бодлого, нөөц боломж хязгаарлагдмал байгааг
шүүмжилжээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн
дагуу шаардлагатай хэмжээний гарын үсэг цуглуулсан нэр дэвшигчид
дөрөвдүгээр сарын сүүлээр эхлэх сонгуулийн эхний шатанд өрсөлдөх
боломжтой болох юм. Улмаар хамгийн их санал авсан хоёр эрхэм тавдугаар
сарын эхээр болох дараагийн шатанд өрсөлдөнө.

Эрик Кантонагийн
тухайд хөлбөмбөгчийн хувиар алдрын оргилд гарсныг эс тооцвол аль нэг
намын дэмжлэггүйгээр эхний шатны давна гэдэг бэрх даваа бололтой.

Кантона
“МанЮ”-д таван жилийг өнгөрүүлэхдээ 144 тоглолтод оролцож, 64 гоол
оруулжээ. 1997 онд зодог тайлсан тэрбээр 2011 оны нэгдүгээр сараас эхлэн
MLS-ын “Нью-Йорк Космос” багийн Хөлбөмбөг хариуцсан захирлаар ажиллах
болсон юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж